Мэдээ, мэдээлэл

Ирээдүйд техник, технологи хэдий хөгжсөн ч сайн багшийн шинжид хүнлэг сэтгэл гарцаагүй үлдэнэ.

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн профессор, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Ш.Ичинхорлоогийн  ярилцлага: Сайн багшийн тухай ойлголт үеийн үед байсан. ХX зуунд их мэдлэгтэй, түүнийгээ хүүхэд, залууст харамгүй өгдөг, мэргэжлээ зөв сонгоход тусалдаг хүнийг хэлж байсан. ХХI зууны сайн багш их яригч биш, бэлэн мэдээлэл дамжуулагч биш, шалган хянагч биш, мөн сурагч ч мэдлэг, мэдээллийг зөвхөн багшаас олж авагч биш болж байна. Таны асуусанчлан сайн багшийн олон шинжийг судлаачид, сурагч, оюутнууд ярьсаар байгаа. Тэдний дотроос сайн багшийн хамгийн гол шинж бол хүүхдийн төлөө гэсэн сэтгэл, түүний хүсэн хүлээж буй хүн байх явдал. Ирээдүйд техник, технологи хэдий хөгжсөн ч сайн багшийн шинжид хүнлэг сэтгэл гарцаагүй үлдэнэ.