ОХУ-ын Улан-Үдэ хотын 43-р сургууль
МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ 48 ДУГААР СУРГУУЛИЙН САНААЧИЛСАН ОХУ-ЫН БУРИАД УЛС, БНХАУ-ын ӨМӨЗО-ны ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН “ФОРУМ-2017”
ӨМӨЗОрон Хишигтэн хошууны Монгол бага сургууль,Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны Монгол дунд сургууль, ОХУ-ын Улан-Үдэ хотын 43 дугаар сургууль, Нийслэлийн 48 дугаар сургуулийн багш нарын төлөөлөл оролцсон «ФОРУМ-2017» үйл ажиллагаа нь 3 улсын багш нар хичээл зааж хэлэцүүлэг хийх, харилцан туршлагаа солилцох, уламжлал ёс заншлаасаа суралцах, хамтран спортоор уралдсан арга хэмжээ боллоо.