ЯПОН хэлний хичээлийг 5 бүлэгт 155 сурагч үзэж байна.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Япон хэлний төвшингийн
N5 төвшинд 12г ангийн 10 сурагч
N4 төвшинд 11г ангийн 5 сурагч
N3 төвшинд 11г ангийн 3 сурагч
N3 төвшинд 12г ангийн 3 сурагч амжилттай шалгагдсан.
Сүүлийн 5 жилийн хугацаанд Jenesys хөтөлбөрт хамрагдаж Япон улс явсан сурагчдыг дурьдвал:
2010 онд 11г ангийн сурагч Халиун, Дүүрэнбилэг, Сэлэнгэ, Дарамбазар, Чанцалдулам, Бадамжунай нар япон улсад сургалтанд хамрагдсан
2010 онд 11г ангийн сурагч Чин-Эрдэнэ япон хэлний улсын олимпиадад 3-р байр хүрэл медаль хүртэж япон оронд 10 хоногийн хугацаатай аялсан
2011 онд 10в ангийн сурагч Урантөгөлдөр, Наранмандах нар япон улсад сургалтанд хамрагдсан
Япон улсын тэтгэлэгт хөтөлбөр болох “Jenesys” –д 12г ангийн сурагчдыг бэлтгэн оролцуулсанаас сурагч Болдбаатар, Номин-Эрдэнэ нар шалгалтанд тэнцэж 11 сарын 22нд 11 хоногийн хугацаатай Япон орноор аялаад ирсэн.
2012-2013 оны хичээлийн жилд 11в ангийн сурагч Алтанзаяа, Ундармаа, Бодьгэрэл, Хишигсүрэн нар Японы засгийн газрын тэтгэлэгт “КИЗУНА” хөтөлбөрт хамрагдан 11 хоногийн турш япон оронд аялаад ирсэн. Энэ хөтөлбөрийн гол зорилго бол япон хэл судлагч сурагчид японы соёл, зан заншилтай биечлэн танилцаж ахлах ангийн сурагчидтай танилцан хэлний мэдлэгээ дээшлүүлж япон айлд зочилж хүмүүсийн аж амьдралтай танилцсан .
2013-2014 оны хичээлийн жилд тус хөтөлбөрт 10г ангийн сурагч Золчимэг тэнцэн япон оронд аялаад ирсэн.
2014-2015 оны хичээлийн жилд 11г ангийн сурагч Даваажаргал “Япон дууг хэн сайн дуулах вэ” улсын уралдаанд амжилттай оролцон тусгай байр эзлэж Японд 10 хоногийн турш аялсан.
Япон хэлний олон улсын түвшин тогтоох шалгалтанд 11г ангийн сурагч Золчимэг, Маралмаа, Сункар нар Н5 түвшинд тэнцэж батламж авсан.
Япон-Монгол төвөөс явуулдаг зохион бичлэгийн уралдаанд сурагч Золчимэг амжилттай оролцож тусгай байр эзэлсэн.