Сайн байцгаана уу. Эрхэм хүндэт суралцагсад, эцэг эх асран хамгаалагчид, багш сурган хүмүүжүүлэгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Сургуулийнхаа түүхт 50 жилийн ойн босгон дээрээ бид вейб сайтаа шинэчлэн уулзаж байгаадаа баяртай байна.1971 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байсан, ажиллаж байгаа үе үеийн шилдэг удирдлага, багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан ажилчид, төгсөгч шавь нарынхаа амжилт бүтээлийн үр дүнд бид дүүрэг, нийслэл, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ гэсэн эрхэм алдрыг хүртэж чадсан билээ.
Олон улс, улс, эх орныхоо өнцөг булан бүрд сургуулийнхаа нэр хүндийг өргөн амжилттай яваа улс төрч, бизмесмен, соёл урлагийн, спортын, шинжлэх ухааны, боловсролын, техник технологийн, банк санхүү, барилгын зэрэг салбаруудыг түүчээлэгч шавь нараараа бид бахархаж байдаг.
Өнөөдөр тус сургуульд 107 бүлэгт 4200 гаруй сурагчид, 220 гаруй багш, ажиллагсад ажиллаж байна.Математикийн гүнзгийрүүлсэн сургалтаас гадна англи, герман, япон хэлний гүнзгийрүүлсэн ангиуд хичээллэдэг. ОХУ-ын Буриадын 43-р сургууль, БНХАУ-ын ӨМӨЗОрны Шилийн гол аймгийн дунд, ахлах сургууль, Хишигтэн хошууны бага сургууль, Солонгосын Хансон их сургууль, Германы Гёте институттэй хамтран ажилласны үр дүнд сурагчид маань тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан жилд 1-2 сурагчид Герман улсыг зорьж байна.Багш, ажилсагсад, сурагчдын сурах хөгжих таатай орчин бүрдүүлэх талаар үргэлж анхааран ажиллаж ирсний үр дүнд “Нийслэлийн шилдэг тохижилт үйлчилгээтэй сургууль”, “Хүүхдэд ээлтэй сургууль”, “Зам тээврийн эрсдэлээс сэргийлэх орчин бүрдүүлсэн сургууль” зэрэг эрхэм алдрыг хүртэж чадсан билээ.Жил бүр 5000 гаруй сурагчид 1-р ангид элсэн суралцаж, 240 гаруй сурагчид 12-р ангийг амжилттай төгсөж өөрсдийн хүссэн мэргэжлээ эзэмшин суралцаж ажил амьдралын гараагаа эхэлдэг билээ. Сүүлийн 5 жил хамт олноороо тогтмол амжилт гаргаж байгаа бөгөөд 12-р ангийн төгсөгчдийн дунд явагддаг “Амжилтын гараа” уралдааны математик, монгол хэл, нийгмийн ухааны хичээлүүдийн амжилтаараа дүүрэг, нийслэлд тэргүүлж, 2017, 2020 онд “Индексийн амжилтаараа шилдэг тэргүүний сургууль”-иар шалгарч чадсан. Ажил амьдралын гараагаа эхэлсэн төрөлх сургуулийнхаа 50 жилийн ойгоор учран золгохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье
Хүндэтгэсэн. Монгол улсын зөвлөх багш Б.Эрдэнэчимэг